Мөсний баяр-2011

   Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хөвсгөл нуураа хамгаалах, түүний ай сав газрын экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, иргэд олон нийтийн байгаль хамгаалах оролцоог нэмэгдүүлэх, "Хаан их сарьдаг Хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлэх Мөсний баярын арга хэмжээ 12 дахь жилдээ 2011 оны 3 дугаар сарын 2-3 ны өдрүүдэд Хөвсгөл нуурын "Усан замын зогсоол"-ын орчимд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө . Энэ удаагийн арга хэмжээнд "Мөсөн галав" нэртэй Мөсөн хотхон барьж байгуулснаас гадна,хамтран зохион байгуулагч аймгийн БОАЖГ-аас "Далай ээж", Мөсний баярын албан ёсны түнш АПУ компани "Болор" нэртэй бичил мөсөн хотхонуудыг барьж өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлан оролцлоо. Энэ үеэр дараахь уралдаан тэмцээнүүдийг Аймгийн ЗДТГ-ын болон харьяа хэлтэс агентлагууд зохион байгууллаа.Үүнд:
• БОАЖГ-аас "Мөсөн дээрх авхаалж сорих тэмцээн" ,"Мөс мөргөлдүүлэх тэмцээн "
• Ус цаг уур орчны шинжилгээний алба - "Мөсөн дээрх дамар түлхэлт"
• Аймгийн морин спорт уяачдын холбоо - "Чаргатай морьдын уралдаан"
• Аймгийн Нэгдсэн эмнэлэг - Олс таталт"
• Замын цагдаагийн газар -"Мөсөн дээрх уран жолоодлого"
• Хүүхдийн төлөө хэлтэс - "Аав ээж би"
• Хөгжимт Драмын Театр -"Үндэсний хувцас шалгаруулах "
• БТС-ын Хороо - "Тэшүүрийн марафон","Мөсөн шагай"
• "Гурван аварга" спортын сургууль - "Мөсөн дээрх барилдаан "
• ХХААЖДҮГ- "Та чадах уу"
• Онцгой байдлын Хэлтэс - "Хоолой дэлгэх " үзүүлбэр
• Боловсрол Соёлын Газар - Ардын болон зохиолын дууны "Аялгуу" уралдаан
• Хатгал тосгон -Галын наадам, бөөгийн ёслол
• Хааг цанын үзүүлэх тоглолт Зэрэг 16 төрлийн уралдаан тэмцээн боллоо.

      Мөсний баярт АНУ-ын элчин сайд, ОХУ-ын Түнхэн, Ахан аймгийн төлөөлөгчид, Германы радиогийн сурвалжлагчид Франц, Итали, Герман, Англи, БНХАУ, Япон зэрэг орны жуулчид Булган,Сүхбаатар,Сэлэнгэ,Орхон УБ зэрэг аймаг хотоос дотоодын аялагч жуулчид, Мөрөн хот зэргэлдээ сумдын иргэд хүрэлцэн ирж оролцлоо. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас MN-25, UBS, орон нутгийн СКАЙ, ЛХА, Мөрөн DES, Далай ван телевизүүд газар дээрээс нь сурвалжиллаа.


     Мөсний баярын байгаль хамгаалах сурталчилгааны ажлыг БОАЖГ хариуцан ажиллаж санамж бүхий "хогийн сав"-6 , ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх брошур-200ш, Хог хаягдал орчны бохирдлоос сэргийлэх брошур -200, аялал жуулчлалын танилцуулга-100ш Мөсний баярын хөтөлбөр-300 ш олшруулан тарааж иргэдэд байгаль хамгаалах сурталчилгаа хийлээ.
     Жил бүрийн мөсний баяраар БОАЖГ-аас 1-2 уралдаан тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ жил "Мөс мөргөлдүүлөх тэмцээн"-д эрэгтэйчүүдийн 30 метрийн төрөлд 20, эмэгтэйчүүдийн 20 метрт 10, хүүхдийн 15 метрт 10 нийтдээ 40 тамирчин ,"Мөсөн дээрх авхаалж сорих" тэмцээнд 8 багийн 16 тамирчин оролцож тус бүрийг 1.2.3-р байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

     Мөн байгаль орчинд ээлтэй байгууллага, жуулчны бааз, иргэн, гадаадын жуулчныг шалгаруулж "Хөх сувд" цом өргөмжлөлөөр шагнаж урамшуулдаг бөгөөд энэ удаагийн "Үйлчилгээний цогц байдлыг хангасан жуулчны бааз"-аар өөрийн хөрөнгөөр цахилгаан эрчим хүчний шугам татаж бусад ойролцоо жуулчны баазуудыг холбох эх үүсвэрийг тавьсан, Тэс группын харьяа "Ашихай" жуулчны бааз, "Монголд ээлтэй гадаадын жуулчин"-аар сүүлийн 3 жилийн турш Хөвсгөл аймагт жуулчлан ирэхдээ Монголыг сурталчлан гадаадын жуулчдыг ирэхэд зуучлан ажилласан Германы жуулчин Петер Вайн, "Байгальд орчинд ээлтэй байгууллага"-аар Хөвсгөл нуурын 50 метрийн гүнд живсэн шатахуун тээврийн 2 машиныг мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж нуурын усыг бохирдуулалгүйгээр гаргасан аймгийн Онцгой байдлын хэлтэс шалгарч "Хөх сувд" цом өргөмжлөлийн эзэн боллоо.

“Тэмээний баяр 2011” болж өндөрлөлөө

    "Түмэн тэмээ" тэмээн аяллын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тэмээний баяр -Өвлийн наадам" Өмнөговь аймгийн Булган суманд 2011 оны 03-р сарын 06-08 хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тэмээний баярын гол зорилго нь дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүргийг өсгөн хамгаалах, тэмээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, аялал жуулчлалаас орон нутгийн иргэдэд олох ашиг орлогыг нэмэгдүүлэхэд оршино.
     Сүүлийн жилүүдэд говийн бүх аймаг сумдууд тэмээний баярыг хийх болсноор тэмээний үнэлэмж нэмэгдэж, тэмээн сүргийн тоо толгой тогтвортойгоор нэмэгдэх болсон нь тэмээний баярын гол зорилго нь ил тод харагддаг боллоо. "Тэмээний баяр 2011" наадмыг Булган сумын нийт ард иргэд сумын ИТХ, ЗДТГазартай хамтран өргөн дэлгэр зохион байгуулж ирсэн нь Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн том эвент арга хэмжээ болон хөгжиж байна. "Түмэн тэмээ" тэмээн аяллын холбооноос санаачлан 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа "Тэмээний баяр 2011" наадмыг сумын ЗДТГ-хан тэмээ унан гоёж парад жагсаалыг сүр жавхаатай эхлүүлэн Булган сумын засаг дарга Гэрэлт-Од нээж үг хэлснээр тэмээний баярын үйл ажиллагаа эхэлсэн юм.

     "Тэмээний баяр 2011" наадмын сэтгэл хөдөлгөсөн "Тэмээтэй сайхан хос" шалгаруулах уралдаанд шинээр хийж бэлтгэсэн хувцас, хэрэглэлээр тэмээгээ болон өөрийгөө гоёсон 10 хос, 3 хүүхдийн хос орсноос Булган сумын Дэн багийн малчин А.Бямбацэрэн, Халиунаа нар тэргүүн байранд шалгарав.

Монголын үндэсний тоглоом "Шагай харваа" тэмцээнд 7 баг өрсөлдөж Өмнөговь аймгийн Galaxy баг тэргүүн байранд орсон. Дэлхийд гайхагдсан хоёр бөхт сүрлэг тэмээний гайхамшиг хурдыг шалгасан тэмээний уралдаанд Өмнөговь Дундговь аймгуудын Булган, Сэврэй, Хүрмэн, Мандал-овоо, Гурван тэс, Ханхонгор, Цогт-Овоо Дэлгэрхангай сумдаас ирсэн 70 гаруй тэмээ уралдсанаас Сэврэй сумын малчин Б.Хатанбаатарын бор тэмээ хүч хурдаараа шалгарч уясан эзэн унасан хүнээ баярлуулав. Говийн билэг тэмдэг болсон хүчтэнээ шинжин бооцоо тавин нүдээ бараг цавчилгүй хүлээж, сэтгэл хөдлөлөө барьж ядаж байсныг нуух юун. Булган сумын "Алтайн хойлог " клубын сурагчдын концерт, алдарт "Ботгохон " хамтлагийн "Ботгон тэшээ" бүжгийн гайхамшгийг үзэж мөн ертөнцийн хөөрхөн амьтны нэг торомны уралдаанд 20 гаруй тором уралдаж Цогт-Овоо сумын малчин н.Батсайханы улаан бор тором тэргүүллээ. "Тэмээний баяр 2011" наадамд гадаад дотоодын жуулчид гийчид жил ирэх тутам нэмэгдэж байгаа бөгөөд энэ жилийн онцлог нь аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутнууд багштай ирж энэ арга хэмжээнд оролцлоо. Тэмээчид малчдын авхаалж самбааг сорьсон "Тэмээтэй буухиа" сонирхолтой уралдаанд 7 баг оролцож Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн малчин Ч.Жамъян ахлагчтай баг тэргүүн байр эзэллээ.

     "Тэмээний баяр 2011 " наадамд уламжлал ёсоор 2 жилд нэг удаа олгодог тухайн жилийн хамгийн олон тэмээтэй малчинд 8 лангийн "Мөнгөн буур"-ыг олгодог. Энэ наадмын мөнгөн буурын эзнээр Булган сумын Дэн багийн малчин Д.Дүгэржав тодорлоо. Мөн 2 жилд нэг удаа олгодог тус холбооны нэрэмжит тухайн жилийн тухайн сумын хамгийн олон ботго бойжуулсан малчинд 5 лангийн "Мөнгөн ботго"-ийг гардуулдаг. Энэ сумын хамгийн олон ботго бойжуулсан Дэн багийн малчин Ц.Мөнхбаатар шалгарав. Мөн 3-р сарын 05-06 нд Булган суманд "Тэмээн поло 2011" арга хэмжээ зохион байгуулагдаж 7 баг оролцсноос Дундговь аймгийн Дэлгэрхангай баг 1-р байр, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Мандал баг 2-р байранд шалгарлаа.

    "Тэмээний баяр 2011" наадамд зориулан уралдаант танин мэдэхүйн "АХА" тэмцээнийг нас харгалзахгүйгээр зохион байгууллаа. Тэмцээнд Улаанбаатар хотоос MУИС -ийн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан залуучууд болон орон нутгийн 18-80 насны 90 гаруй иргэд маш идэвхитэй оролцож Булган сумын хувиараа хөдөлмөр эрхлэгч Д.Ганхуяг тэргүүлж, дэд байранд Дэн багийн тэмээчин О.Оргилсайхан удааллаа. Жил болгон Түмэн тэмээ төрийн бус байгууллага, Булган сумын ЗДТГ хамтран тэмээний баярыг бусад компаниудаас хандивласан хандиваар хөрөнгө босгож зохион байгуулдаг. Энэ жилийн тэмээний баярыг маш өргөн дэлгэр сайхан тэмдэглэж олон компани байгууллагууд ивээн тэтгэлээ. Үүнд:
- Оюу толгой
- МАТ
- Говийн гурван тэмээ жуулчны бааз,
- Монгол говь жуулчны бааз
- Nomatic Expeditions Mongolia
- Tum-eco-tour
- Өмнөговь аймгийн ГГСБЦГЗахиргаа
Мэдээллийн спонсор:
- Гайхамшигт говь аялал жуулчлалын холбоо,
- орон нутгийн Алтан говь телевиз,
- говийн долгион бүсийн радио,
- гэрэл зургийн "Гамма"агентлаг,
- "National geographic"олон улсын телевиз Мөн хамтран ажилласан Өмнөговь аймгийн БОАЖГазар Ийнхүү тэмээний баярт ирсэн гадаад дотоодын жуулчид орон нутгийн иргэд дараа жилийн наадам даанч хол байна даа гэсээр сэтгэл өндөр гэрийн зүг одлоо. Дэлхийд ховорхон хоёр бөхт тэмээний тоо толгой саяд хүрэх болтугай.

Өмнөговь аймгийн байгаль орчин , аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Н.Бурмаа

СУМДЫНХАА АЯЛЛЫН МАРШРУТЫГ ГАРГАЛАА

       Баянхонгор аймаг жуулчны улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан дотоод гадаадын жуулчдыг аймагтаа татах, түүх соёлын дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудыг нээх зорилгоор аймгийн 20 сумын маршрутыг тус аймгийн БОАЖГазар гаргалаа. Хонгор нутгийнхан байгалийн үзэсгэлэнтэй газрууд олон байдаг түүний дотор палеонтологийн хосгүй ховор сонин олдвор бүхий Бүгийн хоолой, Ногоон цав, Монголчуудын төдийгүй хүн төрөлхтний эртний соёл иргэншлийн түүх, соёлын дурсгалыг агуулсан Цагаан агуй, Чин Сүжигт Номун Ханы хүрээ, Галуутын хавцал, Шаргалжуутын рашаан зэрэг олон сонирхолтой газрууд байхын зэрэгцээ уул нуруу, тал хөндий зэрэг байгалийн үзэсгэлэн төгөлдөр гол нуур, рашаан, цав толгод, түүхэн дурсгалт газрууд, хадны сүг зураг, эртний бичээс, буган ба хүн чулуун хөшөө, чулуун зэвсгийн бууц, суурин дархны газрууд, хүрээ болон сүм хийд бий.
       Мөн дархан цаазат, байгалийн цогцолборт газрууд болон ховор амьтан, ургамлыг нэрлэж болох юм. Сумдын маршрутуудыг гаргаснаар аймагт ирж байгаа дотоод гадаадын жуулчдын сонирхолыг татах аялал жуулчлалын бүтээгдэхүүн газрууд нэмэгдээд зогсохгүй дотоодын аялал жуулчлал хөгжих шинэ алхам бий болж байгаа юм. Баянхонгор аймгаар тавтай аялахыг урьж байна.

Хонгор нутгийн сумдаар аялах маршрутыг тус аймгийн БОАЖГазрын аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Содномсамдантай холбоо барьж авна уу.

ТҮҮХЭН ОН ДАРААЛАЛ

НТӨ 750.000 жил ---- Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн
НТӨ 750.00-4000 жил --- Чулуун зэвсгийн үе
НТӨ 4000-1000 жил --- Хүрэл зэвсгийн үе
НТӨ 1000 жил --- Төмөр зэвсгийн үе
НТӨ 4-3 зуун --- Хүннү нарын довтолгооноос сэргийлж хятадууд цагаан хэрэм босгов
НТӨ 3-1 зуун --- Хүннү улс оршин тогтнов
НТ 1-3 зуун --- Сүмбэ улсын үе
НТ 4 зуун ---Тоба улсын үе
НТ 330-555 он --- Их Нирун улсын үе
555-745 он --- Түрэгийн хаант улсын үе
745-845 он --- Уйгарын хаант улсын үе
840 он ---- Киргиз улс Монгол нутагт хүчирхэгжив
НТ 10 зуун --- Кидан улс байгуулагдан хятадын хэсгийг эзлэв
1125 он --- Кидан улс задран Зүрчидийн улс байгуулагдав
1162 он --- Тэмүүжин мэндлэв
1206 он --- Тэмүүжин Хамаг Монголын хаан болж Чингис цолоор өргөмжлөгдөв
1215 он --- Чингэс хаан Бээжинг эзлэв
1224 он --- Дундад Ази дахь дайнаас Чингэс хаан буцаж ирэв
1227 он --- Чингэс хаан таалал төгсөж хүү Өгэдэй хаан болов
1228 он --- Нууц товчоо зохиогдов
1259 он --- Чингэс хааны эхлүүлсэн Хар хорум хот баригдаж дуусав
1264 он --- Хубилай хаан Дөрвөлжин үсгийг албан ёсны бичгээ болгов
1271 он --- Хар хорум хот хятадын бээжинд шилжиж Юан гүрэн байгуулагдав
1274 он --- Японд Монголчууд довтолжээ
1280 он --- Морин өртөөний тухай хууль гарав
1286 он -- -Цаасан мөнгө гарав
1368 он --- Юан гүрэн задарчээ
1577 он --- Бурханы шашин дэлгэрэв
1585 он --- Эрдэнэ-Зуу хийд байгуулах шав тавигдав
1718 он --- Ном барлав
1755 он --- Монголчууд манжийн эрхшээлд оров
1767 он --- Ховд хотод Монгол-манжийн сургууль байгуулагдав
1911.12.29 --- Монгол улс тусгаар тогтнов
1915 он --- Анхны сонин хэвлэгдэв
1921.11.26. --- БНМАУ-ыг тунхаглав
1939 он --- Халхын голын дайнд японтой байлдаж ялалт байгуулав
1942 он --- Монгол Улсын Их Сургууль байгуулагдав
1949 он --- Төмөр зам баригдаж эхлэв
1961 он --- Нэгдсэн үндэсний байгууллагад эслэв
1984 он --- Монгол хүн анх удаа сансарт нисэв
1989 он --- Монгол улс социализмаас татгалзав
1990 он --- Анхны чөлөөт сонгууль болов
1992 он --- Ардчилалыг үндсэн хуулиараа баталгаажуулав
2003 он --- Монгол улсын иргэнд газар өмчлүүлэв
2008 он --- Монгол улс олимпын 3 аваргатай болов
2009 он --- Монгол улс Оюу-Толгой, Таван-Толгойг эдийн засгийн эргэлтэнд оруулахаар шийдвэрлэв.
2010 он --- Иргэн бүрт Эх орны хишиг, эрдэнийн хувийг олгож эхлэв.
2011 он --- Монгол улсын 3 сая дахь иргэн мэндэллээ

МАНЛАЙ СУМАНД БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

       Өмнөговь аймгийн БОАЖГ-аас санаачлан Манлай сумын ЗДТ Газартай хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын нээлттэй өдөрлөгийг 2011 оны 02 дугаар сарын 27-нд Манлай сумын төвд зохион байгуулав. 2011 оныг "БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХАД ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ, ОРОЛЦООГ ИДЭВХИЖҮҮЛЭХ " жил болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа Өмнөговь аймгийн БОАЖ Газраас Байгаль орчин аялал жуулчлалын бодлого зорилтыг орон нутагт сурталчилж иргэдийн байгаль хамгаалах оролцоо идэвхийг өрнүүлэхэд чиглэгдсэн шинэлэг ажлын эхлэл болсон энэхүү ажилд тус сумын иргэд идэвхитэй оролцлоо. Манлай сумыг "Эко загвар сум" болгох арга хэмжээний эхний үйл ажиллагааг зохион байгууллаа.

        Уг өдөрлөгт аймгийн БОАЖГ-ын хамт олон, МБОИЗ-ын Өмнөговь аймгийн салбар дахь салбар зөвлөлийн ерөнхий зохицуулагч Д.Даргахүү, мөн зөвлөлийн гишүүн "Ойн хишиг" ТББ-ын тэргүүн Д.Бараадууз, Манлай сумын ЗДТГ, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Манлай сумын иргэд оролцсон юм.

Өдөрлөгөөр Манлай сумыг "Эко загвар сум" болгох байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг хийж нэгдсэн нэг ойлголтонд хүрсэн юм. МБОИЗ-ын Өмнөговь аймгийн салбар дахь зөвлөлийн ерөнхий зохицуулагч Д.Даргахүү Монгол улсын үндсэн хуулинд байгаль хамгаалах чиглэлээр гаргасан заалтын талаар,"Ойн хишиг" ТББ-ын тэргүүн Д.Бараадууз,"Муу агрономич гэж байна уу? Гэхээс муу газар гэж байдаггүй" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, дараа нь ."Говийн ойжуулалт", "Говьд хүнсний ногоо тарих" сургалтыг сумын 45 иргэдэд зааж зөвөлгөө өгөв. БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн Б.Должидмаа Манлай сумын Эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж "Цэцгийн мандал болон тасалгааны цэцэг тарих" хөдөлгөөнийг сум орон нутагт өрнүүлэх талаар уулзалт ярилцлага хийлээ. Ерөнхий боловсролын сургуулийн 7-9 -р ангийн 150-д сурагчдад "Байгаль хамгаалах уламжлалт зан үйл, эко загвар сум болгоход сурагч бидний үүрэг,орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх " сэдвээр нээлттэй ярилцлагыг зохион байгуулав.
        "Аялахгүй байхын аргагүй гайхамшигийн нутагтаа тогтвортойгоор аялал жуулчлалыг хөгжүүлье" сэдвээр БОАЖГ-ын мэргэжилтэн Н.Бурмаа илтгэл тавилаа. Манлай сумын иргэдийн дунд байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр "АХА" тэмцээнийг 80-аад хүний дунд зохион байгуулахад сумын тамгын газрын нягтлан Г.Буянхүү тэргүүлж, дурсамж БОАЖГ-ын дурсгалын зүйлээр, дэд байранд сумын холбооны ажилтан Булган дурсгалын зүйлээр шагнууллаа. Өдөрлөгийн арга хэмжээнд зориулан байгууллагын мэргэжилтнүүд өөрийн ажил мэргэжилтэй холбоотой 8 төрлийн 800 гаруй гарын авлагыг тарааж, сонирхсон иргэдэд мэргэжил арга зүйн зөвөлгөө өгсөн юм. Аймгийн хэмжээнд орон нутагт анх удаа Байгаль орчин. Аялал жуулчлалын чиглэлээр өдөрлөг зохион байгуулахад сумын засаг дарга, ЗДТГ, сургуулийн захиргаа дэмжин ажиллаж, хөрш зэргэлдээ Дорноговь аймгийн БОАЖГ-н хамт олон туршлага судлахаар ирж сонирхлоо. Энэ өдөрлөгийг зохион байгуулснаар сумын иргэдийн мод, төмс хүнсний ногоо тарих, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад иргэн бүрийн үүрэг оролцоо, хамтын ажиллагааны талаар,байгалийн баялгийг хамгаалах, нөхөрлөл клуб байгуулах, аялал жуулчлалыг орон нутагт хөгжүүлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлж мөн сумын засаг даргын өрөөг Д.Бараадууз өөрийн хувийн хөрөнгөөр эко загвар өрөө болгон тохижуулахаар амласан юм.

(Нийт: 118)